Тавтай морилно уу
“Зүүнхараа хөгжлийн зам” нэртэй Хайрган хучилттай 45 км замын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга Б. Цээпилдорж “Мандал нутгийн оргил өөд дардан зурайх энэ зам иргэдийг маань жаргалтай амьдралд зогсолтгүй хүргэх биз ээ. Тэнгэрлэг их буян хураасан энэ цагийн цагаан үйлсийн маань зам шулуун дардан байх болтугай” хэмээн хэллээ. Мандал сумын их бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэхэд, Мандалчуудын хөгжлийн оргил болсон энэ дардан замыг бүтээхэд зориулсан есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Бороо гоульд” компани хийжээ. Орон нутгийг хөгжилд хүргэх энэ дардан замыг Хашбаатар захиралтай “Сэлэнгэ АЗЗА”, Мөнхэрдэнэ захиралтай “Арж капитал”ХХК, Батбаяр захиралтай “ВВ сервис”, “Дөлгөөн шанд”, “Гацуурт” компанийн хөдөлмөрч хамт олон чанарын түвшинд хийж гүйцэтгэсэн байна